"Мөнхөд цохилох зүрх" ТББ-аас санаачлан "Донор танд баярлалаа" талархалын өдөрлөг анх зохион байгууллаа. Тус өдөрлөгт ЭМЯ-ны харъяа Эрүүл мэндийн хөгжлийн төв, УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төв хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.
"Донор танд баярлалаа" өдөрлөгт, амьд болон тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүүс оролцож донорт хүндэтгэл үзүүллээ.
Монгол улс 1996 оноос эхлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн. Өнөөдөр мнай улс элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг олон улсын түвшинд хийж байна.
2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталж, амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдсэн. Хууль батлагдсанаас хойш 10250 тархины үхэлтэй донор болсон статистик байна. 6 жилийн хугацаанд 34 ар гэр зөвшөөрч тархины үхэлтэй донорын хүлээлгийн жагсалтад байсан 43 хүнд бөөр, 26 хүнд элэг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгасан юм.
Одоогоор тархины үхэлтэй донорын хүлээлгийн жагсаалтад 1000 орчим хүн байна. Хүлээлгийн жагсаалтад байгаа хүмүүст амьдрал бэлэглэж, тархины үхэлтэй донорын талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилготой "Мөнхөд цохилох зүрх" ТББ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл түгээж ажилласан юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна