ATW 2024 Азийн эрхтэн шилжүүлсэн суулгах 7 хоногт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжил нэгтнүүдтэйгээ туршлагаа хуваалцах, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, сорилтуудыг судлах боломжийг олгодог.
“Мөнхөд цохилох зүрх” ТББ-ын төлөөллийг БНСУ-ын Vitalink ТББ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Улс орнууд тэр дундаа Азийн улс орнуудад тархины үхэлтэй донорын талаарх нийгмийн мэдлэг муу, хандлага сөрөг байдаг. Иймд нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, энэ үйлсэд сайн дурын иргэд, төрийн бус байгууллагууд нэгдсэнээр эерэг үр дүн гарсан олон жишээний нэг нь БНСУ-ын Vitalink ТББ юм. “Мөнхөд цохилох зүрх”ТББ нэг жилийн үүсгэн байгуулагдсан ч олон жилийн судалгаа туршлага дээр үндэслэн үйл ажиллагаагаа явуулж буй.
Үйл ажиллагагаа илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох зорилготой бид ирэх 2025 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлаа танилцуулсан юм. Бидний төлөвлөсөн ажилд зөвлөгөө өгч, зарим ажилд хамтран ажиллахаар болсон нь уулзалтын гол үр дүн байлаа.
Манай ТББ нэг жилийн өмнө үүсгэн байгуулагдсан ч “Донор танд баярлалаа” талархалын өдөрлөг, ICOT 2024 оны ээлжит хурлыг хамтран зохион байгуулагчаар оролцсон гээд хийсэн ажлын жагсаалтын урт дараалал гарна.
Ирэх 2025 онд илүү олон үр дүнтэй ажил хийж Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах болно оо.
“Мөнхөд цохилох зүрх”ТББ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна