img

Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хуралАзийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал

Тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн 18-р их хурал (CAST 2023)-д уригдан амжилттай оролцож байна. Тэрээр тус хуралд “Монгол улсад амьгүй донороос  эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” болон “Монгол улс дахь эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалт” сэдвээр илтгэл тавьж оролцож байна.

Уг хурал нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн хурал БНХАУ-ын Хонконг хотод 2023 оны 8 дугаар сарын 25-28-ний хооронд зохион байгуулагдаж байна.

 

Share:
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна