Кадавр донороос элэг, бөөр, шөрмөсийг шилжүүлэн суулгаж, 8-10 хүний амьдралын чанарыг сайжруулдаг. Монголд элэг, бөөр,шөрмөс шилжүүлэн суулгах 16 баг ажиллаж байна. Дээрхи багууд УНТЭ, ХСҮТ, ГССҮТ-ийн дэргэд ажилладаг. Ганцхан жишээ дурьдахад шөрмөс шилжүүлэн суулгаснаар шөрмөс нь тасарснаас үүдэн суумгай байсан хүмүүс алхдаг болох гэх мэтээр амьдралын чанар нь дээшилдэг.